"Чернобыль" цуврал “IMDB”-гийн түүхэн дэх хамгийн алдартай телевизийн шоу болжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-30 11:55:36

ВАШИНГТОН. /РИА Новости/. Америкийн “HBO” сувгаар гарч буй "Чернобыль" цуврал кино одоогоор “IMDB” цахим хуудасны хэрэглэгчдийн үнэлгээгээр түүхэндээ хамгийн алдартай телевизийн шоу болоод байгаа тухай “Риа Новости” агентлаг мэдээлжээ. "Чернобыль" цуврал зарим үзүүлэлтээр “Хаадын тоглоом” цувралын үнэлгээг даваад байгаа аж.


IMDB” нь кино болон телевизийн уран бүтээлүүдэд зориулагдсан хамгийн том цахим хуудсуудын нэг юм. Энэ цахим хуудасны мэдээллийн санд 5 сая гаруй кино, 9 сая гаруй жүжигчдийн мэдээлэл багтдаг бөгөөд бүртгэгдсэн хэрэглэгдчийн тоо 80 сая давдаг байна.


“Үзэгчдийн өгсөн үнэлгээгээр бүх цаг үеийн хамгийн шилдэг 250 телевизийн шоу” жагсаалтад "Чернобыль" цуврал нийт 10 онооноос 9.6 оноог авжээ. Энэхүү жагсаалтад “Гараг дэлхий 2” цуврал кино хоёрдугаарт бичигдсэн бол түүний араас “Breaking Bad”, “Хаадын тоглоом” зэрэг цувралууд орсон байна.  


Уг цуврал нь Чернобылийн Атомын цахилгаан станцад 1986 онд болсон ослын тухай өгүүлдэг байна.  

Холбоотой мэдээ