Кавасакид болсон халдлагыг богино хугацаанд үйлдсэн байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /NHK/.
Японы нийслэл Токио хотоос холгүй
оршдог Кавасаки хотод хутгатай этгээд олон хүнийг гэмтээсэн хэрэг 20 хүрэхгүй
секундын хугацаанд гарсан гэж цагдаагийн газрын ажилтнууд мэдээлжээ.
Мягмар гарагийн
өглөө Кавасаки хотын замын ойролцоо нэгэн этгээд бага сургуулийн 17 сурагч,
хоёр том хүнийг хутгалж шархдуулсан хэрэг гарсан юм. Уг хэргийн улмаас 11
настай Ханако Күрибаяши, Японы Гадаад хэргийн яамны ажилтан Сатоши Ояма нар
амиа алджээ. Хохирогчдын зарим нь хүнд гэмтсэн байна.
Халдлагыг үйлдсэн
Рюичи Ивасаки гэгч этгээд нь өөрийгөө хутгалсны улмаас нас барсан бөгөөд тэрбээр
ямар сэдлээр уг хэргийг үйлдсэнийг тогтоохоор цагдаа нар ажиллаж байна. Хэргийн
газраас гал тогооны зориулалттай хоёр хутгийг олсон тухай өмнө нь мэдээлсэн
билээ.