Шинэ төрлийн төслийг түлхүү дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-05-28 11:34:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Сүхбаатар аймагт 2019 онд нэг тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Уг санхүүжилтийг арьс шир, ноос ноолуур болон хог хаягдал дахин боловсруулах, барилгын материал, оёмол бүтээгдэхүүн, мал амьтны тэжээл үйлдвэрлэх зэрэг шинэ төрлийн төсөлд түлхүү зарцуулахаар төлөвлөжээ.

Мөн сүү, мах, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловруулах, сав боглоо үйлдвэрлэх, туслах аж ахуйтай холбоотой, цаашлаад хэрэгжих, үр дүнд хүрэх боломжтой төсөлд дэмжлэг үзүүлнэ.

Үр ашигтай, орон нутгийн зах зээлд тохирсон, цаашид тогтмол суурьших төсөл хөтөлбөрийг дэмжиж гаргах нь чухал. Төсөл сонгон шалгаруулах дэд хороог аймагт байгуулна. Энэ хороо маш ил тод, нээлтэй ажиллах  ёстой. Хамгийн гол нь зээлийн хүртээмжтэй байдлыг анхаарч үзэх шаардлагатай. Энэ удаагийн зээл цаг хугацааны хувьд оройтсон. Тиймээс богино хугацаанд төсөл сонгон шалгаруулах ажлыг үр дүнтэй зохион байгуулж, цаашлаад хөрөнгө оруулалтыг шуурхай хийж үйлдвэрлэлийг эхлүүлэх хэрэгтэйг аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар холбогдох хүмүүст үүрэг болголоо.

ЖДҮ эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг орон даяар зохион байгуулж байгаа. Тус аймгийн тухайд энэ сарын 10-ныг хүртэл төслийн материалыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээн авна. 

Холбоотой мэдээ