АНУ-ын эрдэмтэд: “Зика” вирус тархинд нөлөөлдөг

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-03-29 11:18:37

ТЕХАС. /NHK/. Микроцефаль хэмээх тархины төрөлхийн гажиг болон “Зика” вирус хоорондын шууд холбоог АНУ-ын эрдэмтэд батлах бололтой.

Техасын их сургууль болон Нью-Мексико муж улсын их сургуулийн эрдэмтэд судалгаа хийсэн байна. Тэд дархлаа нь суларсан хулганад вирусийг тарьжээ.

Эрдэмтдийн хэлснээр, 3 хоногийн дараа хулганы тархинд вирусийн халдвар илэрсэн байна. Хулганад мэдрэлийн эмгэгийн чичрэх шинж тэмдэг илэрсэн бөгөөд вирус мөн эр хулганад ч илэрчээ.

“Зика” вирус нь голдуу Латин Америкт тархаад байгаа юм.

“Зика” вирус нь тархинд шууд нөлөөлдөг гэсэн чухал дүгнэлтийг судалгаагаар харуулж байна хэмээн Японы Ойта их сургуулийн мэргэжилтэн Юки Эшида мэдэгдлээ.

Тэрээр энэ судалгааг микроцефаль болон вирус хоорондын холбоог тодотгох, мөн уг өвчний вакциныг гаргаж авахад тустай юм гэлээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ