БНХАУ-ын бүх тосгонд хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-05-24 11:23:16

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын бүх тосгонд 2022 он гэхэд хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлнэ гэж тус улсын Шуудан холбооны үйлчилгээний газраас мэдээлжээ.


Хөдөө орон нутагт амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн хүрээнд тосгон бүрт хүргэлтийн үйлчилгээний төв байгуулах юм. Одоогийн байдлаар Хятадын тосгодын 75 орчим хувьд цахим худалдааны хүргэлтийн төв байдаггүй ажээ.


Сүүлийн жилүүдэд Хятадын тосгод нь цахим худалдааны өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулах болсон бөгөөд тус бүс нутгийн жижиглэн худалдааны борлуулалтын хэмжээ 2019 оны эхний улиралд 357 тэрбум юаньд /51.6 тэрбум ам.доллар/ хүрсэн байна. Уг үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.5 хувиар өсжээ. 

Холбоотой мэдээ