Төрийн албан хаагч нарыг унаажуулж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-05-23 16:27:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас энэ оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардлын хөрөнгөөр 30 ширхэг мотоциклыг төрийн албан хаагчдад олгохоор болсон байна. 

Энэхүү ажлын хүрээнд сумын байгаль хамгаалагч, Цагдаа, Прокурорын газар, Хилийн цэргийн 0257-р ангийн алба хаагчдад 13 ширхэг мотоциклыг аймгийн Засаг дарга Л.Ганболд гардуулан өглөө. Төрийн албан хаагч нар унаатай болсноор төрийн үйлчигээг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа юм. Ялангуяа орон нутагт ажилладаг сумын байгаль хамгаалагч, цагдаагийн албан хаагч нар унаатай болсноор гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчлийг хурдан шуурхай илрүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, зөрчил дутагдалаас сэргийлэхэд ач холбогдолтой ажээ.


 

 

Холбоотой мэдээ