Замын хөдөлгөөний хязгаарлалт маргааш хүртэл хэвээр үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-05-19 18:25:31

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбоотойгоор орон нутгийн чиглэлийн бүх авто замын хөдөлгөөнийг хязгаарласан. Хэдийгээр тус аймагт цаг агаарын нөхцөл байдал харьцангуй тайван байгаа ч хязгаарлалтыг маргааш буюу 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг хүртэл хэвээр үргэлжлүүлнэ. 

Авто замын хөдөлгөөнийг хориглосонтой холбоотойгоор аймгийн хэмжээнд 100 гаруй хяналтын пост 24 цагаар ажиллаж байна.

Ер нь цаг агаарын аюулт үзэгдэл болохоос урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн зохион байгуулсан. Иргэд болон малчдад мэдээлэл сайн хүрсэн. Үүний үр дүнд урд зүгийн зарим сумаар цасан шуурга шуурсан ч хүн мал төөрсөн уруудсан, авто машин цасанд сууж, боогдсон гэх дуудлага мэдээлэл нэг ч ирээгүй гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ