Хаялга нуур аялал жуулчлалыг хөгжүүлэх хөшүүрэг болно

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2019-05-15 19:34:38

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн нутагт буй Хаялга хэмээх нуур нь орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх хөшүүрэг болж байна.

Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаас 950 м урттай сувгийг байгуулж гүний усаар нуурыг тэжээж эхэлсэн нь үр дүнтэй болж, нуурын түвшин 2м дээшлэн говь нутагт хиймэл нуур үүссэн юм.

Говь газар үүссэн нуурыг түшиглэн энэ бүс нутагт  ногоон байгууламжийг нэмэгдүүлж мод бутлаг ургамал тариалах, амралт зугаалгын газар байгуулж чадвал аялал жуулчлал хөгжүүлэх боломж байгаа талаар албаны хүн өгүүлэв.

Хаялга нууранд зундаа усны шувууд ирж зусдаг болжээ. Мөн нуурын орчмыг хамгаалалтад авч, орчныг цэвэрлэх, зэгс тарих, загас жараахай үржүүлэх ажлыг ч хийж байгаа аж. 


Холбоотой мэдээ