Гуравдугаар сарын 28-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өөрийн байрандаа "Шүүхийн шинэтгэл орон нутагт" сэдвээр болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Монголын Ногоон Намын ерөнхий нарийн бичгийн дарга А.Лхамдэгэд, Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Намын дарга Б.Саранцэцэг нар улс төр дэх эмэгтэйчүүдийн сонголт, хамтын ажиллагааны талаар Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.
12.00 цагт Нийслэлийн Аудитын газраас өөрийн байрандаа НИТХ-ын сонгуульд оролцох, нэр дэвших нам эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт Үндэстний баялаг өв болсон үлгэр туульсаа дэлгэрүүлэх зорилго бүхий "Үлгэрч өвөө эмээ" төслийг анх удаа хэрэгжүүлэн зохион байгуулах талаар Монгол Улсын Хүүхэлдэйн театрт мэдээлэл хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт Ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдлыг хэлэлцүүлэх гэж буйтай холбогдуулан Цөмийн эсрэг хөдөлгөөнүүд мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэгт туслах аяны талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Жудагт Монгол” холбооноос “Үндэсний эв нэгдэл” цуглаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
12.30 цагт Өмгөөллийн “Үлэмж партнерс” ХХК, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Иргэн бүрт хуульч” аяны талаар мэдээлэл хийнэ.