Их аварга Хакүхо М.Даваажаргал 36 дахь түрүүгээ авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭМэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын тэмцээн буюу Хару башёгийн 15 дахь өдрийн барилдаан 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржтой барилдан давснаар 36 дахь түрүүгээ авч, Японы эзэн хааны цомыг 36 дахь удаагаа хүртлээ.
Тэрбээр, өөрийн аав Дархан аварга Жигжидийн Мөнхбатын Монгол төрийнхөө их баяр наадамд зургаа түрүүлсэн амжилттай тэнцэх мөрөөдөл нь ийнхүү биелэв. Сумо бөхийн хувьд зургаан башё гэдэг нэг жил, нийт 36 башё нь зургаан жил түрүүлсэн амжилтыг илтгэж байгаа гэдгээрээ ижил амжилт юм.
Башёгийн эхний өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал комүсүби Такарафүжид ялагдсан ч дараалан 14 ялалт байгуулж чадлаа. Харин Хакүхо Харумафүжид унасан бол озэки Кисэносатотай нэмэлт барилдаан хийх байв. Их аваргатай адил 12 даваатай байсан озэки Гоэйдо, Кисэносато нар оноолт таарсан.
Японы озэки цолтнуудын хувьд 10 дахь өдрийн барилдаанд Кисэносато, Гоэйдо нар учраа бөхдөө унаснаар хоёрдугаар эгнээнд шилжсэн. Гэхдээ тэд сүүлийн өдрийг хүртэл түрүү байрын төлөө барилдах боломжоо хадгалсаар байв. Нэмэлт барилдаан хийх боломжийг Хакүхо, Кинэносатод олгоогүй.
Башёгийн сүүлийн өдөр манай бөхчүүдээс аварга Какурюү М.Ананд озэки Котошёогикүг давж 10 дахь даваагаа авсан бол маэгаширагийн 11 хүртэл чансаа буурсан Ичиножёо А.Ичинноров 11 даваагаар башёг өндөрлүүлэв. Таканоива А.Баасандорж Китатайкиг давснаар 50 хувийн амжилтаа үзүүллээ.
Энэ башёд манай бөхчүүдийн амжилтыг сонирхуулахад, Их аварга Хакүхо М.Даваажаргал 14-1, Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж 9-6, Их аварга Какурюү М.Ананд 10-5 озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-7, маэгашира 5 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-9, маэгашира 8 Таканоива А.Баасандорж 8-7, маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил 9-6, маэгашира 11 Ичиножёо А.Ичинноров 11-4 гэсэн амжилттай өндөрлөв.
Жюүрёогийн монгол бөхчүүдээс Араваши Э.Дөлгөөн, Ж1 Сэйро Өнөболд, Ж10 Чиёношима нар качикоши хийжээ.
Д.Өлзий