Батлан хамгаалахын сайдын албанд П.Шанаханы нэрийг дэвшүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-05-10 12:26:56

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Батлан хамгаалахын сайдын албанд тус яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанаханы нэрийг дэвшүүлэхээр төлөвлөж байгаа тухай Цагаан ордноос пүрэв гарагт мэдээлэв.


“Улс орныхоо төлөө үнэнчээр зүтгэж, удирдах чадвартайгаа харуулсан тул П.Шанаханыг Батлан хамгаалахын сайдын албанд нэр дэвшүүлэхээр Ерөнхийлөгч Дональд Трамп төлөвлөж байна” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгджээ. “Миний нэрийг Батлан хамгаалахын сайдын албанд дэвшүүлэхээр төлөвлөж буй нь нэр төрийн хэрэг” гэж П.Шанахан мэдэгдсэн байна.  


Өдгөө 56 настай П.Шанахан Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгчийн албыг хашиж эхлэхээсээ өмнө буюу 2017 оны долдугаар сараас 2019 оны нэгдүгээр сар хүртэл тус яамны сайдын орлогчоор ажиллаж байжээ. 

Холбоотой мэдээ