Конгод “Эбола” вирусний улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2019-05-06 13:57:56

КЕНШАСА. /VOA/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад “Эбола” вирусний халдварын тархалт улам дордож, нас барсан хүний тоо 1000 давсан тухай Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгээс /ОУУЗУХСН/ мэдээлжээ.


ОУУЗУХСН-ийн мэдээнд дурдсанаар, өнгөрсөн долоо хоногт нэг өдрийн дотор "Эбола" вирусний халдвар авсан 23 тохиолдол бүртгэгдсэн ажээ. Конгод уг вирусний тархалт 2018 оны наймдугаар сард дахин дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт энэ болжээ.


“Эбола” вирусний халдварын улмаас 1008 хүн нас барсан гэж Конго улсын Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор мэдээлсэн байна.


“Конгод дэгдээд буй “Эбола” вирусний тархалт нь 2014-2016 онд Баруун Африкт дэгдэж байсан уг халдварын тархалтын араас бичигдэх хэмжээнд хүрчээ. Тухайн үед нийт 28616 хүн "Эбола" вирусний халдвар авснаас 11310 нь нас барсан гэж ДЭМБ-ын тайланд тэмдэглэжээ.  

Холбоотой мэдээ