“Лалын улс”-ын толгойлогчдын нэгийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-05 12:22:18

КАБУЛ. /AP/.  Афганистаны Үндэсний цагдаагийн газрын тусгай хүчний отрядын явуулсан ажиллагааны үеэр террорист “Лалын улс” бүлэглэлийн хэт давруу үзэлтнүүдийн үйл ажиллагаа хариуцсан толгойлогчдын нэгийг устгасан байна. Энэ тухай “The Khaama Press” агентлаг Афганистаны Дотоод хэргийн яамны мэдэгдлээс иш татан уламжилжээ. 


Тус агентлагийн мэдээлснээр, аюулгүй байдлын хүчний цэргүүд Муфти Узбек гэдэг нэрээр алдартай террористыг Афганистаны зүүн хойд нутгийн Дахана-э-Гори суурингийн ойролцоо устгасан байна. “Уг террорист нь Афганистаны хойд хэсэгт террорист халдлага үйлдэх төлөвлөгөөг хариуцдаг байсан аж”. Үүнээс гадна, тэрбээр “Төв Ази дахь “Лалын улс”-ын сүлжээг зэвсэглэх, санхүүжүүлэх асуудлыг” хариуцдаг байжээ.


Афганистаны тусгай албаныхны Дахана-э-Гори суурингийн ойролцоо явуулсан ажиллагааны үеэр мөн тус бүлэглэлийн гурван террористыг устгасан байна.


Холбоотой мэдээ