Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээнд 2.4 сая гаруй хүн оролцжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-02 13:31:55

МОСКВА. /TASS/.  Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээнд 2.4 сая гаруй хүн оролцсон тухай ОХУ-ын Дотоод хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ирина Волк мэдэгджээ.   


"Хаврын болон хөдөлмөрийн баярт зориулсан 1500 орчим урлаг соёлын, олон нийтийн арга хэмжээнд Орос даяар нийт 2.4 сая гаруй хүн оролцсон"  хэмээн тэрбээр хэлжээ. 


Нийтийн хэв журмыг сахиулах, аюулгүй байдлыг хангах ажилд нийт 40 мянга гаруй ажилтныг оролцуулсан байна. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд Үндэсний гвардын цэргийн албан хаагчид, хувийн харуул хамгаалалтын байгууллагын ажилтнууд, олон нийтийн сайн дурын бүлэглэлүүдийн төлөөлөгчид оролцжээ. 

Холбоотой мэдээ