Улаан талбайд олон мянган хүн цугларчээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-01 17:56:38

МОСКВА. /РИА Новости/. Улаан талбайд болж буй тавдугаар сарын нэгний жагсаалд 100 мянга гаруй хүн хүрэлцэн ирсэн тухай “Риа Новости” агентлаг мэдээлэв.


Нийслэлийн бүс нутгийн аюулгүй байдал, авлигатай тэмцэх газрын мэдээлснээр, 5 дугаар сарын 1-нд хотын эрх баригчид Москва хотод нийт 6 жагсаал цуглаан, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


Арга хэмжээ “Хөдөлмөрчдийн эрх ашгийн төлөөх шударга эдийн засаг” уриан дор болж байна. Энэ өдөр нийт 9000 хамгаалалтын ажилтан нийтийн хэв журмыг сахиулан, олон нийтийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 

Холбоотой мэдээ