Усэйн Болт Лондоны уралдаанд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
jargal@montsame.mn
2016-03-24 11:22:02

ГАВАНА. /TASS/. Ямайкийн хөнгөн атлетикийн тамирчин Усэйн Болт Рио-де-Жанейрогийн олимпын наадамд цолоо хамгаалахын өмнө 2012 оны Лондоны зуны олимпын наадмын дөрвөн жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах уралдаанд оролцоно.

“Лондоны олимпын тоглолтын ойн уралдаан нь Рио-де-Жанейрогийн олимпын өмнө оролцох миний сүүлийн тэмцээнүүдийн нэг болно” гэж домогт тамирчин лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ хэлжээ. Зургаан удаагийн олимпын аварга тэрбээр Лондон хот дахь хатан хаан Елизаветагийн Олимпын цэцэрлэгт хүрээлэнд долдугаар сарын 22-нд болох “Алмаазан лиг” хөнгөн атлетикийн тэмцээнд оролцоно.

Өдгөө 29 настай Усэйн Болт өнгөрсөн оны наймдугаар сарын 29-нөөс буюу Бээжин хотод болсон хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноосоо хойш албан ёсны тэмцээнүүдэд оролцохгүй байгаа юм. Хэдийгээр “Алмаазан лиг”-т оролцох бодолтой байгаа боловч тэрбээр зүүн хөлнийхөө өвдөлтийн улмаас есдүгээр сард болох Брюсселийн тэмцээнээс нэрээ татжээ.

Латин Америкт анх удаа зохион байгуулах гэж буй Рио-де-Жанейрогийн олимпын наадам наймдугаар сарын 5-нд эхэлнэ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ