Батлан хамгаалахынханд төрийн одон, медаль гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-24 10:59:07

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар цэргийн ажилтан, алба хаагчдыг шагнажээ.  Төрийн дээд одон медаль гардуулах ёслол энэ сарын 22-нд боллоо. Төрийн дээд одон медалийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд гардуулсан байна.

Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, БХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн захирал, хурандаа Д.Ваня, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, дэд хурандаа Э.Бямбажав, ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганбат, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Батсүрэн, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Дэлгэрцог, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Балдан-Очир нарын 13 алба хаагч энгэрээ мялаалаа. Харин “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор БХИС-ийн Батлан хамгаалах удирдлагын академийн захирал, бригадын генерал Н.Энхбаялаг, ЦДБЭЧ-ын гэрлийн найруулагч Ш.Ганбаатар нарын дөрвөн албан хаагч энгэрээ мялаалаа. “Цэргийн гавьяаны одон”-гоор Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Алтангэрэл, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн захирагч, хурандаа Ж.Баатарзориг, БХИС-ийн Батлан хамгаалах удирдлагын акадмемийн аюулгүй байдал, энхийг сахиулах ажиллагааны төвийн дарга, хурандаа Д.Ганбаатар, ЗХЖШ-ын Ар талын газрын цэрэг зэвсэглэлийн хэлтсийн дарга, хурандаа Б.Хадбаатар нарын 24 алба хаагч,  “Алтан гадас” одонгоор Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн кассын нярав Г.Оюунчимэг, БХХСАХНЭ-ийн цахилгааны инженер М.Дорждэрэм нарын таван алба хаагч энгэрээ мялаав. “Цэргийн хүндэт медаль”-аар БХИС-ийн ахлах багш, дэд хурандаа Ц.Одбаяр, ЗХЖШ-ын шадар даргын туслах, ахмад Г.Золбадрах, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Д.Оюунболд, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч, хурандаа О.Жамбажамц, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ахлах ахлагч Л.Мөнхзул нарын 38, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн малчин Ц.Төмөрбаатар, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн сувилагч Л.Цэцгээ, ЦДБЭЧ-ын бүжигчин А.Мөнхтуяа, Алдар спорт хорооны арга зүйч багш Д.Энхтөр нарын 20 алба хаагч шагнуулав. Энэ үеэр Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн удирдлагууд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд "Алдрын-Од" дээд шагналаа гардуулжээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ