Дэлхийн хамгийн сайхан газрыг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-26 13:30:41

ПРЕТОРИЯ. /CNN/. CNN” телевиз дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газраар Угандагийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг болох Бвинди нэвтэршгүй ойг нэрлэжээ. Энэхүү өвөрмөц газар нь Уганда улсын баруун өмнөд хэсэгт оршдог байна.


Хэдэн зуун төрөл зүйлийн ургамлаар баялаг, 348 төрлийн шувуу, 220 төрлийн эрвээхэй амьдардаг энэхүү газар нь уулын гориллануудаараа алдартай гэнэ.


Цэцэрлэгт хүрээлэнгийн талбай 330 хавтгай дөрвөлжин км бөгөөд далайн түвшнээс дээш 1190-2607 м хүртэлх өндөрт оршдог байна.


Бвинди нэвтэршгүй ой нь 1993 оноос хойш жуулчдын зорин очдог хамгийн алдартай газруудын нэг болж, 1994 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад багтсан байна. Энэхүү үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арвин баялаг байгалийн цогцолборт газар нь жуулчдын сонирхлыг татдаг байна. 

Холбоотой мэдээ