Аймгийн удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн боллоо

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-04-25 18:50:55

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр буюу 4-р сарын 25-ны өдрийн 10.00 цагт аймгийн ЗДТГ-ын VIP танхимд боллоо. Зөвлөгөөнд 51 удирдах ажилтан оролцохоос аймгийн ЗДТГ-ын нэгжийн дарга 7, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга 21, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын дарга 14, нийт 42 удирдах ажилтан оролцож, 82.3 хувийн ирцтэй хуралдлаа.  

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан “Өмнөх 3-р сарын 25-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг 8 байгууллага ирүүлсэн нь хангалтгүй байна. Агентлаг, сумдын явцын үнэлгээний журам гарч хэрэгжиж эхэлснээр мэдээ тайлан гаргалт, ажлын гүйцэтгэл, идэвх оролцоо сайжирч байгаа ч цаашид улам сайжруулах шаардлагатай ажлууд байгаад анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн www.arkhangai.gov.mn цахим /шинэчлэгдсэн/ хуудсанд заавал байршуулах мэдээллүүдийг оруулах, шинэчлэх, сайжруулах талаар тодорхой төлөвлөгөө гаргаж ажиллах шаардлагатай байна” гэв.

Зөвлөгөөний үеэр аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ээс 2019 оны 3-р сарын 25-ны өдрийн шуурхай зөвлөгөөний үеэр аймгийн Засаг даргаас өгсөн 14 үүрэг даалгаврын биелэлтийн явцыг танилцуулж, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрдэнэбулган сумаас аймгийн хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн мэдээлэл, сумын цаг үеийн ажил, хот тохижилт, хог цэвэрлэгээ, үйлчилгээний талаар мэдээлэл хийв. Энэ удаагийн зөвлөгөөнөөр аймгийн Засаг даргаас цаашид эрчимжүүлж, сайжруулах ажил арга хэмжээний талаар 15 төрлийн үүрэг даалгаврыг байгууллагын дарга, сумдын Засаг дарга нарт өгч, үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох хэлтэс, албан тушаалтанд үүрэг болголоо.

Холбоотой мэдээ