Сонголт хийхийг Туркт санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-22 15:29:38

АФИН. /РИА Новости/. Турк улс ОХУ-ын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах С-400 системийг худалдан авбал тус улсад хориг арга хэмжээ авна хэмээн Америкийн сенатч Боб Менендес мэдэгджээ.


“Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдоган пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах С-400 системийг эзэмшихийг шаардаж, худалдан авбал миний Конгресст оруулсан хуулийн төслийг үндэслэн Турк улсад хориг арга хэмжээ авна. Хориг арга хэмжээг авч магадгүй биш заавал авах талаар яригдаж байгаа. С-400 систем нь НАТО-гийн бүтэцтэй нийцэхгүй” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ