Марокко улсын нийслэлд олон мянган хүн жагсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-04-22 13:14:41

РАБАТ. /BBC/. Марокко улсын нийслэл Рабат хотод өнгөрсөн ням гарагт олон мянган хүн жагсаж, авлига, ажилгүйдлийн эсрэг тэмцэж байсан 42 идэвхтнийг суллахыг шаардсан байна. “Мароккогийн ард түмний жагсаал”-ыг улс төрийн болон иргэний эрхийг хамгаалах байгууллагууд зохион байгуулжээ.


2016-2017 онд жагсаал цуглаан өрнүүлсэн “Риф хөдөлгөөн”-ий гишүүдэд өнгөрсөн долоо хоногт шоронд хорих ял ногдуулсан ажээ. Эрх баригчид тэднийг улс орны аюулгүй байдалд заналхийлсэн хэмээн буруутгасан байна.


Жагсаалын үеэр авсан гэрэл зургуудаас үзэхэд, жагсагчид далбаа, уриа лоозон хийгээд хоригдож буй идэвхтнүүдийн зургийг барьсан байжээ. Мөн тэд сэтгүүлч Хамид Эль Махдаоуиг суллахыг шаардсан байна. Түүнийг Мароккогийн хойд нутгийн Риф бүс нутгийн жагсаалтай холбогдуулан гурван жилийн хорих ял ногдуулсан ажээ. 

Холбоотой мэдээ