Монголын хөлбөмбөгийн шилдэг 10 баг “Мазала” I лигт өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-22 09:54:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Holiday Inn” зочид буудлын хурлын танхимд Монголын хөлбөмбөгийн “Мазала” нэгдүгээр лигийн техникийн зөвлөгөөн өнгөрсөн баасан гарагт /2019.04.19/ боллоо.


Энэ жилийн тэмцээнд “Ховд”, “Жипро”, “Хан-Уул”, “Соёмбын барсууд” “Улаанбаатарын мазаалайнууд”, “ДМЮ”, “Хүрээ хөвгүүд” болон “Сумида”, “Төв буганууд”, “Вестерн” гэсэн 10 шилдэг клубүүд өрсөлдөх юм. Нэгдүгээр лигийн эхний хоёр байрыг эзэлсэн багууд ирэх жил “Мазала” үндэсний дээд лигт дэвшин тоглох эрхтэй болно.


Тоглолт дөрөвдүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 6-нд үргэжилнэ. “Мазала” нэгдүгээр лигийн тэмцээн Монголын хөлбөмбөгийн холбооны төв талбайд болох бөгөөд тэмцээнийг үнэ төлбөргүй үзүүлж байгаа юм. Энэ үеэр тус тэмцээнийг зохион байгуулах хэлтсийн мэргэжилтэн Л.Цолмонбаяр “FIFA CONNECT” хөтөлбөрийн талаар танилцуулж, гадаад тоглогчид визний зөрчилгүй байхыг Гадаад харилцааны захирал С.Монголжингоо багуудад санууллаа.

Холбоотой мэдээ