"Үндэсний бичиг-Бидний бахархал" үйл ажиллагаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-04-22 10:12:11

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийг орон даяар “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Энэ баярыг угтаж Булган сумын ЗДТГ, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Булган сумын Соёлын ордон хамтран "Үндэсний бичиг-Бидний бахархал" үйл ажиллагааг зохион байгууллаа.

Төрийн албан хаагчдын дунд найм дахь жилдээ зохион байгуулсан энэ ажилд 10 байгууллага оролцож, Булган сумын 12 жилийн 1-р сургуулийн Титэм баг түрүүлж, “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, Спортын сургууль удаах байр эзэлсэн байна.

Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, монгол бичгийн боловсролыг дээшлүүлэх, цахим хэлбэрээр ашиглах, унших, цэвэр сайхан бичигтэн шалгаруулах зорилгоор "Үндэсний бичиг-Бидний бахархал" үйл ажиллагааг зохиодог гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын сургалтын албаны дарга, монгол хэлний арга зүйч Л.Намуунтуяа ярьсан юм.

Холбоотой мэдээ