Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр автозамын хөдөлгөөнийг хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-19 17:03:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нийслэлийн хэмжээнд энэ сарын 24-26-нд болно. Сургуулийн хүрээнд энэ сарын 25-ны 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль хийнэ гэж ОБЕГ-аас мэдээлэв. 


Энэ өдөр өглөөний 08.00 цагаас зарлан мэдээллийн дохиог нийслэл даяар дуугарснаар иргэдийн дадлага сургууль эхлэх тул дохио сонссон эсэхээс үл хамааран иргэд  заасан цагт орон байрнаасаа гарч аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургуульд хамрагдах юм.

Газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан хуудсыг иргэдэд хүргүүлэх тул иргэн та тэрхүү хуудсыг  нүүн шилжих талбайдаа авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлээ хийлгэнэ. Энэ өдрийн төрийн байгууллагын ажил 10:00 цагт эхэлнэ.

Холбоотой мэдээ