ОХУ-ын ЭСЯ-наас хамтран ажиллах талаар санал солилцов

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-04-19 15:59:22

Архангай /МОНЦАМЭ/.  Улаанбаатар хот дахь Оросын ШУСТ-ийн дарга, ОХУ-ын ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Т.Ч.Будаева аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, БСУГ-ын дарга Ц.Мөнхбат нартай уулзан хамтран ажиллах талаар санал солилцож, аймгийн Засаг даргад уламжлахыг хүслээ.

ОХУ-ын ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Т.Ч.Будаева хэлэхдээ “Орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор төгсөх ангийн сурагчдын болон багш нарын дунд орос хэлний олимпиадыг бүсийн аймгуудыг оролцуулан зохион байгуулах, орос хэлний сургалтыг явуулах, ОХУ-д мэргэжил эзэмшсэн төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг идэвхжүүлж олон арга хэмжээг зохион байгуулж болно” гэдгийг хэлсэн юм.

Холбоотой мэдээ