Алдарт эхийн 1, 2-р одонд 344 эхийг тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-04-18 15:39:46

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр 54,5 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар нийт таван асуудлыг хэлэлцэв. Эхний асуудал нь алдарт эхийн 1, 2-р одонд тодорхойлох тухай байсан ба аймгийн хэмжээнд алдарт эхийн 1-р одонд 11, 2-р одонд 333 эхийн материал ирсэн байна.

Тэргүүлэгчид асуудлыг хэлэлцэн баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар боллоо. Мөн Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах хүмүүсийн материалыг хэлэлцэн гавъяат багш цолд 2, хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонд 2, алтан гадас одонд 21, хөдөлмөрийн хүндэт медалиар 10 хүнийг шагнуулахаар хэлэлцэн баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар боллоо.

Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээ, мэдээллээр хангах ажлын хэсгийг хэлэлцэн баталж, Хотонт сумын Өндөрсант багийн дунд сургуулийн 80 жилийн ойг энэ оны 7 дугаар сарын 19-нд тэмдэглэн өнгөрүүлэх товыг тогтоолоо.

Өмчийн тухай асуудал сүүлийнх байв. Энэ хурлаар албаны хэрэгцээг хангах боломжгүй болсон дөрвөн авто машиныг төрийн өмчийн данснаас хасч, худалдаж актлах санал Өмчийн газраас орж ирсэн. Үүнээс БСУГ-ын Ланд-80 маркийн машиныг эгүүлэн татан ГХБХБГ-т шилжүүлэхээр болж, бусдыг 500.000-1500.000 төгрөгийн эхлэх үнэтэй дуудлага худалдаагаар оруулахаар болов. Мөн Ихтамир сумын эмнэлгийн хуучин барилга, Чулуут сумын ЭМТ-ийн эхчүүдийн хуучин амрах байр зэргийг газар чөлөөлөх нөхцөлтэйгөөр 500.000-1000.000 төгрөгөөр худалдахаар шийдвэрлэв.       

Холбоотой мэдээ