Куба болон Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээ авжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-18 11:17:24

ВАШИНГТОН. /РИА Новости/. Куба, Венесуэл, Никарагуа улсын эсрэг АНУ шинэ хориг арга хэмжээ авсан тухай тус улсын Сангийн яам мэдээлжээ.


Хориг арга хэмжээнд Венесуэлийн Төв банк, Никарагуагийн “Corporativo” банк орсон байна. Түүнчлэн Никарагуагийн Төрийн тэргүүн Даниэль Ортегагийн хүү Ортега Мурилльо болон Венесуэлийн Төв банкны тэргүүн Рузза Теран нар хориг арга хэмжээний жагсаалтад багтжээ.


Мөн Куба улсын тагнуулын албатай холбоотой 5 байгууллагын эсрэг АНУ хориг арга хэмжээ авсан байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтоны мэдэгдсэнээр, Куба улсын агаарын тээврийн “Aerogaviota” компани хориг арга хэмжээнд багтсан байна.


Түүнчлэн Куба улсад төрөл садан нь байдаггүй Америкийн иргэдийг Куба улсад зорчих эрхийг хориглосон ажээ.


Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжих нь хууль бус, мөн хүний эрхийг зөрчиж байна гэж Кубын эрх баригчдыг буруутгаж байгаатай холбогдуулан энэхүү хориг арга хэмжээг авжээ. 

Холбоотой мэдээ