ӨНӨӨДӨР: Ерөнхий боловсролын сургуулиудад физикийн туршилтын багаж хүлээлгэн өгнө

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-04-18 08:24:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 18-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

08.30 цагт Архивын ерөнхий газарт Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн болно. Утас: 91011777

09.00 цагт МУИС-ийн Номын санд Нягтлан бодох бүртгэлийн улсын 22 дугаар олимпиад эхэлнэ. Утас: 88086225

09.00 цагт ШУА-ийн тэргүүлэгчдийн газарт “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Газрын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөлгүй хашаа, хайс, сурталчилгааны самбар зэргийг буулгах талаар мэдээлнэ.

11.00 цагт Сүхбаатарын талбайд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд шаардлага хүргүүлнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монгол цэргийн нэгдсэн холбооноос "Эх оронч Монгол" нийгмийг соён гэгээрүүлэх тоглолтын талаар мэдээлнэ.

14.00 цагт МУБИС-ийн “В” байранд ерөнхий боловсролын 40 сургуульд физик сургалтын лаборатори, туршилтын багц багаж хүлээлгэн өгнө. Утас: 89010199, 95118099

14.30 цагт Нийслэлийн иргэний танхимд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд боловсруулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулна. Утас: 89021096, 99260627

15.00 цагт ХХААХҮЯ-нд Монголын “Монгол Шевро”, “Мон Ирээдүй” компани, Японы “Ямагүчи Сангёо” компани арьс шир боловсруулах Рассети идээлэх шинэ технологи нэвтрүүлэх Санамж бичигт гарын үсэг зурна.

Холбоотой мэдээ