Зүүнбаян-Улааныхан Онги голыг нэвтрэх гүүртэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-04-17 12:19:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Зүүнбаян-Улаан суманд улсын төсвийн 247 сая төгрөгөөр 70 метр урттай модон гүүрийг ашиглалтад орууллаа. 

Тус сумын иргэд хавар, зун, намрын улиралд Онги голыг гаталж чаддаггүй байсан бол гүүр тавьснаар байгалийн ямар ч хүндрэлтэй нөхцөлд сумын төв рүүгээ саадгүй зорчих боломжтой болж байна. Төмөр бетон гүүр барихад 2 тэрбум төгрөг шаардлагатай учраас төсөв хөрөнгөд баригдан модон гүүр барьсан. Чанартай, бат бэх баривал модон гүүр 30 жилийн настай байдаг хэмээн аймгийн Засаг дарга хэллээ.

Дашрамд дурдахад, аймгийн хэмжээнд нийт 43 ширхэг гүүрийг орон нутгийн замд ашиглаж байна.


Холбоотой мэдээ