Камерон террористуудын эсрэг нэгдэхийг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-03-23 12:20:31

ЛОНДОН. /NHK/. Брюсселийн халдлагын улмаас амиа алдагсдад гүн эмгэнэл илэрхийлэхээр Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Бельгийн Ерөнхий сайд Чарльз Мишельтэй утсаар ярьжээ.

Террористууд Их Британи, Франц, Герман болон Европын улсуудад мөн адил халдлага үйлдэж болзошгүй юм гэж Камерон хэлээд, террористуудын эсрэг хамтдаа зогсож, хэзээ ч ялахгүй гэдгийг тэдэнд ойлгуулах цаг болсныг онцлон тэмдэглэлээ.

Камерон нисэх  буудал, төмөр замын буудал болон боомтын эргүүлийн ажиллагааг идэвхжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ