Монгол нэртэй орос хамтлаг

LIFESTYLE
khandmaa@montsame.gov.mn
2019-04-15 15:48:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагтаа шуугиулж явсан Зөвлөлт, Оросын анархист чиглэлийн «Монгол Шуудан»  хамтлаг одоо ч уран бүтээлээ туурвисаар байна.

Орос хэл, соёлын нөлөө хүчтэй байсан тэр үед буюу 1988 онд орос хамтлаг монгол нэр авсан нь сонирхол татдаг. Тэгвэл, Зөвлөлт Холбоот Улс хэмээх их гүрний тогтмол хэвлэл түгээх “Союзпечать” сүлжээгээр зардаг байсан монгол маркийн буянаар тус хамтлаг ийнхүү дуудах нэр, дуурьсах алдраа олжээ.

“Бид хамтлагийн нэрээ тохиолдлоор олж билээ. Автобусны буудлын дэргэдэх хэвлэлийн мухлагт байх гоёмсог монгол маркийг анх олж хараад ихэд таалагдаж, хамтлагаа шууд л “Монгол шуудан” гэж нэрлэхээр шийдсэн” хэмээн хамтлагийг үндэслэгч Валерий Скородед дурсан ярьсан байдаг.

Тэр үеийн оросууд монгол марк их цуглуулдаг, Монголоос ирсэн захидлын дугтуйг гуйж авдаг байсан тухай Зөвлөлтөд сурч байсан монгол оюутнууд дурсан ярьсан нь буй.     

Тус хамтлагийн уран бүтээлтэй http://101.ru/tracklist/artist/35096/album/3987/track/295306 линкээр танилцаж болох аж.