Улаан бурханаас сэргийлэх мянган тун вакцин хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-22 20:18:07

Улаан бурхан өвчнөөс сэргийлэх 1000 гаруй тун вакцин Дундговь аймагт ирсэн байна. Вакциныг хэзээнээс хэрхэн хийх талаар аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Г. Улааннарангаас тодруулахад, улаан бурханаар өвдсөн хүнээс тархвар судлалын судалгаа авсаны үндсэн дээр тухайн хүний хавьтагч нарт хийнэ  гэдгийг хэллээ.

Өөрөөр хэлбэл вакцинд хамрагдах хүн улаан бурханаар өвдсөн хүний ойрын хавьтагч байх бөгөөд урьд нь улаан бурханаар өвдөөгүй, урьдчилан сэргийлэх тарилга хийлгээгүй байх ажээ. Вакцинд хамрагдах хүний судалгааг ойрын хугацаанд гаргах бөгөөд харьяалах сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хийх юм байна.

Он гарсаар өнөөдрийн байдлаар Дундговь аймагт улаан бурханы халдварын 50 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчлөгсдийн дийлэнх нь 18- 30 насны иргэд байгаа бөгөөд дээрхи 1000 тун вакцинаас гадна энэ насны иргэдийг нэмэлт вакцинжуулалтад хамруулахаар ч төлөвлөж байгаа ажээ.

Өнгөрсөн жил улаан бурханы тохиолдол 3 дугаар сараас эхлэн бүртгэгдэж байсан бол энэ жил нэгдүгээр сараас эхэлсэн байна.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ