"Шинэлэг санаа 2019" уран бүтээлийн наадам боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн урлан бүтээх төв Нийслэлийн боловсролын газар хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дүрслэх урлаг, дизайн технологийн багш нарын уран бүтээлийн “Шинэлэг санаа 2019” наадам зохион байгууллаа.
Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “ОРД” арт галерейд болсон тус наадамд уран зураг, уран баримал, ардын урлаг, чимэглэх урлагийн төрлөөр 67 багшийн 108 бүтээлийг дэлгэсэн байна. "Гран при" шагналыг "Глобал" сургуулийн багш Б.Бөртэ-Үжингийн “Өд, Нар” нэртэй уран зургийн бүтээл шалгарав.
Энэхүү наадам нь ЕБС-иудын дүрслэх урлаг, дизайн технологийн багш нарын авьяас билэг, уран бүтээлийг сурталчлах, харилцан туршлага солилцох, багш нарын хамтын ажиллагааг дэмжсэн бүтээлч ажил болсон байна