“Brexit”-ийг 10 дугаар сарын 31 хүртэл хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-11 09:32:58

БРЮССЕЛЬ. /Reuters/. Европын Холбооны удирдагчид Их Британийн тус холбооны бүрэлдэхүүнээс гарах хугацааг ирэх 10 дугаар сарын 31 хүртэл хойшлуулахаар тохиролцсон байна. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон үүний эсрэг байр суурьтай байсан юм.


Brexit”-ийг 10 дугаар сарын 31 хүртэл хойшлуулж, Их Британид шийдвэрээ гаргах хугацаа өглөө” гэж Мальта улсын Ерөнхий сайд Жозеф Мускат “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


Лхагва гарагийн орой Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулсан ЕХ-ны удирдагчдын ээлжит бус дээд хэмжээний уулзалтын тохиролцооны дагуу, Их Британи ЕХ-ноос энэ долоо хоногийн баасан гарагт гарахгүй болж, Тереза Мэй өнгөрсөн онд ЕХ-той хэлэлцсэн гэрээгээ парламентын гишүүдээрээ батлуулахад түүний хүссэнээс даруй гурван сараар илүү хугацаа олгожээ.


Үүний зэрэгцээ ЕХ-ны удирдагчид уг нөхцөл байдлын явцад үнэлгээ өгөхийн тулд ирэх зургадугаар сард дахин уулзахаар тохиролцсон байна. 

Холбоотой мэдээ