Монгол, Солонгосын балетчид модерн тоглолт толилуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-04-06 11:02:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид БНСУ-ын “WISE” балет театртай хамтарч “High feeling” модерн тоглолтыг энэ сарын 4,5 -нд УДБЭТ-ын тайзнаа сонгодог урлаг сонирхогчдод толилууллаа.


Тус театрын хамт олон 2019 онд гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор олон ажил төлөвлөсний нэг нь болох уг тоглолт хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчид харилцан туршлага солилцох ач холбогдолтой юм.


Энэхүү тоглолт Монголын сонгодог урлагийн үзэгчдэд шинэ, шинэлэг, халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлж, уран бүтээлчдийн ур чадвар, хамтач үйл ажиллагааг бишрүүлсэн гайхалтай тоглолт болсныг мэргэжилтнүүд хэллээ.


Холбоотой мэдээ