Хөвдөг хот байгуулахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-04-05 15:02:33

НҮБ. /TASS/. Хөвдөг хотууд нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүн төрөлхтнийг усанд автахаас аварна. Ийм мэдэгдлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх тухай сэдвээр тус байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээний үеэр үг хэлэхдээ хийв.


НҮБ-ын мэдээлснээр, 300 мянгаас дээш хүн амтай хотуудын 60 орчим хувь нь хар салхи, ган гачиг, үер, газар хөдлөлт болон галт уулын дэлбэрэлтэд өртөх өндөр эрсдэлтэй байна. Зарим бүс нутагт ийм байгууламжийг хэдийнэ ашиглаж эхэлжээ. Жишээлбэл, Сингапур 1965 оноос хойш хөвдөг байгууламж барих газар нутгийнхаа хэмжээг дөрөвний нэгээр томруулсан байна.


“Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хотууд усанд автах эрсдэл нэмэгдсээр байна. Зарим мэдээллээс үзвэл, Тайландын нийслэл Бангкок хот жил бүр 2 см-ээр усанд автаж байгаа бөгөөд Сиамын булангийн усны түвшин нэмэгдсээр байна” гэж НҮБ-ын төлөөлөгч онцлон хэлжээ.


Тэрбээр “хүмүүст зориулж автомашин бүтээж үйлдвэрлэх бус далай тэнгисийн түвшин нэмэгдсэний улмаас усанд автахгүй хот байгуулахыг” уриаллаа. 


Холбоотой мэдээ