Төрийн ордонд үнэмлэхээ мартсан иргэд 11-11 төвөөс аваарай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-22 13:20:41

Төрийн ордонд иргэний үнэмлэхээ үзүүлж нэвтэрдэг журамтай. Харин гарах үедээ үнэмлэхээ авахаа мартсанаас болоод  иргэдийн үнэмлэх ийнхүү хураагджээ. 

Тэгвэл төрийн ордны хамгаалалтын алба эдгээр цугларсан үнэмлэхүүдийг нэгтгэж, Засгийн газрын 11-11 төвд өгчээ. Тиймээс Төрийн ордонд нэвтрээд дараа нь үнэмлэхээ мартсан иргэд 11-11 төвөөс очиж аваарай гэж Төрийн хамгалалатын албанаас анхааруулж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ