Хүүхдээ орхисон эхийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-22 12:46:45

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13-р хороонд байрлах зочид буудлын өрөөнд “Хүүхэд орхисон байна” гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ. 

Чингэлтэй дүүргийн 18 дугаар р хороонд суух 33 настай О гэх эмэгтэй өөрийн охин болох нэг нас дөрвөн сартай хүүхдээ орхиж явсныг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Үүний өмнө найман сартай охиноо орцонд хаяж явсан хэрэг гарч цагдадагийнхан эхийг нь олж хариуцлага тооцсон байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ