“Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” аян нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-05 12:12:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулж буй “Эрүүл, аюулгүй орчинд таны оролцоо”, “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” аян Говь-Алтай аймагт энэ сарын 3-ны өдөр нээлтээ хийлээ.

Нээлтэд тус  аймгийн 31 аж ахуйн нэгж, албан байгууллагын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон дотоод хяналт хариуцсан 60 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

Мөн үеэр "Хөдөлмөрийн аюулгүй байдал, осол түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх", "Дотоод хяналт, түүнийг хэрхэн зохион байгуулах" талаар сургалтуудыг хийж, Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр хийсэн гарын авлага материал тараан өгч, зөвлөмж өгч ажилласан байна. Аян ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ