БНСУ-д хүйсийн шинжээр тогтсон уламжлалыг эсэргүүцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-04-04 14:32:29

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д нөхрүүд гэр бүлээ тэжээж, эхнэрүүд гэртээ ажилгүй суудаг хүйсийн шинжээр тогтсон уламжлалтай гэрлэсэн 10 эмэгтэй тутмын 7 нь санал нийлэхгүй байгааг БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн асуудал эрхэлсэн институтээс явуулсан судалгааны дүн харуулжээ.


Гэсэн хэдий ч ээжүүд хүүхдүүдээ илүү сайн өсгөнө гэж судалгаанд оролцогчдын дийлэнх нь хариулжээ. Өнгөрсөн оны долдугаар сард явуулсан уг судалгаанд 15-69 насны гэрлэсэн 10630 эмэгтэй оролцсон байна.


Судалгааны дүнгээс үзэхэд, эмэгтэйчүүдийн 73.9 хувь нь нөхрүүд ажил хийж, эхнэрүүд гэр орон, ар гэрийнхнээ асардаг үүрэгтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. 2015 онд энэ үзүүлэлт 64.1 хувь байсан юм.


Үүний зэрэгцээ "Эмэгтэйчүүд өөрсдийн карьерыг хөөхөөс илүү нөхрүүдээ амжилтанд хүрэхэд туслах нь чухал уу?" гэх асуултад судалгаанд оролцогчдын 54.2 хувь нь санал нийлээгүй байна.


Харин 56.3 хувь нь ээжүүд аавуудаас илүү хүүхдүүдээ сайн өсгөж чадна хэмээн хариулжээ. Хоёр хүрэхгүй жилийн өмнө энэ үзүүлэлт 92.1 хувь байжээ.

Холбоотой мэдээ