Өнжмөл өвс шатааж, түймэр гаргавал зөрчлийн хуулиар торгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-03 17:22:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг ОБЕГ-аас анхааруулав.


Хаврын хуурайшилттай, салхи шуурга ихтэй байгаа энэ үед иргэдэд үнс нурмаа таглаатай саванд хийх, хог, өнжмөл өвс шатаах зэргээр ил задгай гал түлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм.


Улаанбаатар хотын хэмжээнд он гарсаар 1000 гаруй гал түймрийн дуудлага бүртгэгдсэнээс ил задгай хаясан хогийн цэг, өнжмөл шар өвс шатаасны улмаас гал алдсан дуудлага 50 орчим хувийг эзэлж байна.

Холбоотой мэдээ