Туркийг НАТО-гийн гишүүн хэвээр байлгахыг хүсэж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-03 12:07:57

ВАШИНГТОН. /TASS/. Турк улсыг Оросын "С-400" зенитын пуужингийн системийг байрлуулаагүй тохиолдолд Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн гишүүн улс хэвээр үлдээхийг хүсэж байна хэмээн АНУ-аас НАТО-д суугаа байнгын төлөөлөгч Кей Бейли Хатчисон сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. 


“Турк бол чухал холбоотон бөгөөд НАТО-д томоохон хувь нэмрээ оруулдаг. Бид Туркийг НАТО-д үлдээсэй гэж хүсэж байгаа хэдий ч нутаг дэвсгэртээ Оросын системийг байлгах ёсгүй гэж үзэж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.


"С-400" системийг НАТО-гийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем болон нисэх онгоцнуудтай байлгах нь тохиромжгүй гэж тэрбээр үзэж байгаа бөгөөд Америкийн бөмбөгдөгч онгоцнуудын талаарх мэдээллийг оросын зенитын пуужингийн системээр дамжуулж болзошгүй гэж АНУ болгоомжилж байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ