Л.Гансүх нарын хурал маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-22 11:15:11

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний захирамжаар Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хугацааг 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаагаар сунгасан. Түүний хэргийг дахин хянан хэлэлцэх шүүх хурал маргааш болно.

Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын хэсэгт ажиллаж байгаа болон хэргийн ээдрээ түвэгтэй байдлыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэх хугацааг ийнхүү сунгасан юм. Улсын Дээд шүүхэд болох хуралд хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байх аж.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ