Тэшиг суманд “Эв мод”-ны наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-04-03 10:42:28

Булган /МОНЦАМЭ/  Булган аймгийн Тэшиг сум, ОХУ-ын Буриад улсын Закамень аймагтай хил залган оршдог. Хөрш орны хил залгаа буриад ард түмний хооронд “Эв мод”-ны наадам хийдэг уламжлал тогтсон юм. Энэ наадмыг ирэх зургаадугаар сард Тэшиг суманд хийхээр болсон байна.

          - Буриад зоны ёс заншил, өв уламжлалыг сэргээн хадгалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Эв мод” наадмыг манай суманд зохион байгуулна. Мөн энэ жилийн “Бага алтаргана” наадмыг хамтатган зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна гэж Тэшиг сумын Засаг дарга Б.Батсайхан ярилаа.

“Бага алтаргана наадам” өмнө нь Хөвсгөл, Хэнтий аймагт болж байсан юм.

Холбоотой мэдээ