Хуулийн хэрэгжилтийг шалгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/46 тоот захирамжийн дагуу "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай" болон "Нийслэл хотын албан татварын тухай" хуулийн хэрэгжилтийг шалгасан байна.
Тус дүүргийн Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй хамтран бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн үйл ажиллагаанд дээрх хуулийн хэрэгжилт явуж үзжээ. Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар холбогдох арга хэмжээг авлаа. Хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг дүүргийн X-XII хорооны нийт 694 иргэн, аж ахуйн нэгжид НӨАТ-ын шинэ хууль, цахим төлбөрийн баримтын системд хэрхэн холбогдох, хувь хүн сугалаанд хэрхэн оролцох талаар сургалт сурталчилгаа, мэдээлэл хийв. Ингэснээр “Одкон”, “Жоби”, “К” зэрэг барилгын материалын худалдааны төвүүдэд төлбөрийн баримт хэвлэх төхөөрөмжтэй болж, интернет орчинг бүрдүүлж, түрээслэгч нар төлбөрийн баримт хэвлэж өгөх боломжтой болжээ. Мөн татвар төлөгчдөд үйлчлэх чиглэлээр тухайн хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч иргэнийг харъяалал харгалзахгүй газар дээр нь татвар төлөгчийн мэдээллийг авч цахим системд бүртгэж, цахим хэрэглэгчийн нэвтрэх код олгож www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.
Ж.Батсайхан