Булган аймгийн ИТХ-ын хуралдаан ирэх сарын 24-нд хуралдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын ээлжит ХI хурлыг 2019 оны 04 дүгээр сарын 24-нд хуралдуулах шийдвэр гаргалаа.
Хуралдаанаар “Шинэ хөдөө-Булган” дэд хөтөлбөр, концессын жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах
тухай, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэсэн санхүүгийн
тайлангийн тухай, залуучуудын талаар баримтлах аймгийн бодлогын хэрэгжилтийн
явцын тухай, аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх бодлогын хэрэгжилт зэрэг асуудал хэлэлцэнэ.
Хуралдаанд
хэлэлцэх асуудлыг нягтлан боловсруулах, бэлтгэл ажлыг хангахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
Ажлын алба, аймгийн Засаг даргад үүрэг
болгов гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээлэв.
Аймгийн ИТХ-ын энэ удаагийн хуралдаанаар
хэлэлцэхээр төлөвлөсөн аймгийн дэд бүтцийг хөжүүлэх дэд хөтөлбөр, аялал
жуулчлалын мастер төлөвлөгөө батлах тухай, уул уурхайн бодлого батлах зэрэг асуудлыг эрх зүйн шинэчлэлт өөрчлөлтийг харах, зарим асуудлыг илүү нарийвчлан судлах
шаардлага байгаа тул аймгийн ЗДТГ-аас гаргасан хүсэлтийг үндэслэн
хойшлуулсан байна.