“Залуучуудын талбай” хандиваар байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-03-27 13:33:27

Булган /МОНЦАМЭ/.  Булган аймгийн Баяннуур сумын Залуучуудын холбооноос "Залуучуудын хөгжлийг дэмжих жил"-ийн аяны хүрээнд “Залуучуудын талбай” хандиваар байгуулах санаачилга гаргалаа.

Энэ санаачилгаа хэрэгжүүлэхээр "Нутаг амьтай залуус" хандивын тоглолтыг зохион байгуулав. Хандивын тоглолтын үеэр талбай барихад зориулж 19 аж ахуйн нэгж, иргэд, залуучууд нэгдэж, 2,8 сая төгрөгийн хандив өргөлөө.

Тус сумын иргэн З.Насанбуян, Н.Роломсүрэн, Ж.Сайнжаргалын гэр бүл, "Буман тэмээт" ХХК тус бүр 300.0, Б.Гамтөмөр, Б.Сүхбат нарын гэр бүл, "Од жимсгэнэ" аж ахуйн нэгж 200.0 мянган төгрөгийн хандив өгсөн байна.

Хандивын аян ирэх сарыг дуустал үргэлжилнэ гэж сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батхуяг ярив

Холбоотой мэдээ