Аймгийн ИТХ-ын сонгуулийн тойргийг байгуулж мандатын тоог тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 16:59:23

Энэ оны зургадугаар сарын 29-нд болох аймгийн ИТХ-ын сонгуулийн 25 тойргийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 01 тоот тогтоолоор байгууллаа.  

Мөн мандатын тоог 39-өөр тогтоосны дотор хөдөөгийн Цэнхэр, Ихтамир, Чулуут, Тариат, Өндөр–Улаан, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, Батцэнгэл, Хотонт сум тус бүр хоёр, Булган, Хангай, Цахир, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Төвшрүүлэх сум тус бүр нэг, Эрдэнэбулган сумын нэг, хоёр, дөрөвдүгээр баг тус бүр хоёр түүнчлэн гурав, тав, зургаа, долдугаар баг тус бүр нэг мандаттай байх юм байна.

                                                  Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ