Хөвсгөл суманд хоёр удаа цас оржээ

Орон нутагт | Дорноговь
sarantsetseg@montsame.mn
2019-03-27 12:20:59

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хөвсгөл суманд он гарснаас хойш хоёр ч удаа цас оржээ.

Сүүлчийн цас гуравдугаар сарын 20-нд бодын хар туруу хэмжээтэй орсон байна. Тус суманд нийт 140 гаруй мянган толгой мал өвөлжиж буй бөгөөд төллөх эх малын 20 гаруй хувь нь төллөсөн аж.

Зун бороо хур элбэг байсан тул мал тарга тэвээрэг сайн авч өвлийг ажралгүй давлаа. Харин хавар нойтон цас орсон нь  малчдын хувьд эрт ногоо идэх боломж гарч буй хэмээн сумын Засаг дарга Н.Энхбаяр өгүүлэв.

Холбоотой мэдээ