БНХАУ-ын иргэд 7.6 тэрбум банкны карт эзэмшдэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-03-27 12:18:25

БЭЭЖИН. /Xinhua/. Өнгөрсөн оны эцсийн байдлаар БНХАУ-ын иргэд дунджаар таваас дээш банкны карттай байсан нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны иргэд бэлэн бус мөнгөний гүйлгээг ашиглахыг илүүд үзэх болсныг харуулж байна. Энэ тухай тус улсын Төв банкны тайланд мэдээлжээ.


Хятадын Ардын банкнаас гаргасан банкны төлбөрийн үйлчилгээний тайланд дурдсанаар, 2018 оны эцсийн байдлаар иргэдийн эзэмшдэг банкны картын тоо 7.6 тэрбумд хүрсэн аж. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.5 хувиар өссөн байна.


“Өнгөрсөн онд цахим гүйлгээ, банкны карт зэрэг бэлэн бус мөнгөний гүйлгээний хэрэгслээр дамжуулан хийсэн гүйлгээний хэмжээ 3.168 их наяд юань буюу 562 тэрбум ам.долларт хүрсэн” гэж Хятадын Ардын банкны тайланд тэмдэглэжээ.


2017 оны мөн үетэй харьцуулахад банкны картуудын төрлөөс дебит картын тоо 13 хувиар өсөж, 6.9 тэрбумд хүрчээ. Картын жилийн зарлагыг дунджаар тооцож үзэхэд, нэг картаар ойролцоогоор 12 мянга гаруй юанийн гүйлгээ хийснийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 19 хувиар өссөн байна. 

Холбоотой мэдээ